
Халхын сумын “Нар тоссон нутаг” сум сурталчилах өдөрлөгийн хүрээнд дорнод нутгаас төрсөн түүхт хүмүүн,олноо “Халхын хэцүү То ван” хэмээн алдаршсан Тогтохтөр вангийн үйлсийг хойч үед сурталчлах, түүний аж төрөхийн гүн ухаан, сургаалийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх үүднээс ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Хэцүү То ван” сэдэвт илтгэлийн уралдааныг 2010 оны 04 сарын 03-ны өдөр Аймгийн төв номын санд 13.00 цагаас боллоо. Нийт 4 сургуулийн 5 сурагч оролцосноос 1-р байр 5-р сургуулийн 11г ангийн сурагч Б.Хулан,2-р байр 12-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Чимгээ,3-р байр 6-р сургуулийн сурагч Э.Батсайхан нар тус тус байр эзэлсэн.