Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд "Оюунаа уралдуулцгаая" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг номтой нөхөрлүүлэх, шинэ номын мэдээлэл өгөх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Тусгай бүлгийн танхимаар байнга үйлчлүүлэх иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор "Оюунаа уралдуулцгаая" тэмцээнийг Хэрлэн сумын 10 багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд амжилттай зохион байгууллаа. Тэргүүн байранд 6-р багийн иргэн Д. Энх-Амгалан, Дэд байранд 1-р багийн иргэн Б. Арсланбаатар нар шалгарлаа. Нийт оролцсон хүмүүсдээ талархал илэрхийлье. Аймгийн Төв номын сан. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.