Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Номын санчдын мэргэжил дээшлүүлэх сургалт амжилттай зохион байгууллаа.

2017 оны 12-р сарын 25нд "Номтой нөхөрлөе" дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан номын санчдын мэргэжил дээшлүүлэх сургалт болон Номтой нөхөрлөе дэд хөтөлбөрийн шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа.

Шалгаруулалтанд сумдын нийтийн номын сангийн Тэргүүн байранд Чойбалсан сумын нийтийн номын санч Наранцэцэг, Дэд байранд Булган сумын нийтийн номын санч Болортуяа, ЕБС-ийн номын сангийн Тэргүүн байранд Хан-Уул цогцолбор сургуулийн номын санч Дулмаа, Дэд байранд Дашбалбар сумын номын санч Найдалмаа нар шалгарлаа. Боловсрол, соёл урлагийн газар, Аймгийн төв номын сан хамтран зохион байгууллаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.