Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Номтой өглөө" номын уулзалт хэлэлцүүлэг

2018 оны 7-р сарын 20-ны өглөө Л. Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар" номоор амжилттай зохион байгуулагдлаа. Ардын уран зохиолч Зууны манлай соён гэгээрүүлэгч Ц. Дамдинсүрэнгийн хөшөөний дэргэд уншсан номныхоо тухай ярилцаж, өглөөний цайгаа хамтдаа ууж санаа бодлоо хуваалцсан эртэч хүн та нартаа баярлалаа. Номон дотор амьдралын зөв зам бий шүү.