"Зохиолч уншигчдын уулзалт" амжилттай зохион байгуулагдлаа.
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
Өнөөдөр буюу 2018.04.23-ны өдөр Монгол улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор С. Дулам, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор, нэрт орчуулагч, сэтгүүлч Г. Аким, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор, УБИС-ийн хүндэт профессор Д. Цэдэв нар "Зохиолч - уншигчдын уулзалт"-д оролцож уншигч, сонирхогчидтой өөрсдийн судалгааны ажил, бүтээл туурвилаасаа болон орчин цагийн хэл шинжлэлийн талаарх үзэл бодлоо хуваалцлаа.
"ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР"-өөр дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
"Номтой өглөө" номын хэлэлцүүлэг уулзалт 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
Дорнод аймгийн Төв номын сан, ХГБЗХ газартай хамтран "НОМТОЙ ӨГЛӨӨ" номын хэлэлцүүлэг уулзалтыг 2 дахь удаагаа МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО зохиолын хэлэлцүүлгээр зохион байгууллаа.
"Зохиолч уншигчдын уулзалт"
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
"ЗОХИОЛЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТ" зохион байгуулагдана. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
"70 номын хожил" шоу цэнгээнт нэвтрүүлэг
- Нэмэлт мэдээлэл
- Бүлэг: Мэдээ мэдээлэл
Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, Зууны манлай эрдэмтэн зохиолч Ц. Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн хүрээнд, Аймгийн Төв номын сангаас Дорнод телевизтэй хамтран зохион явуулж байгаа “70 номын хожил” шоу цэнгээнт нэвтрүүлэг ХЦ-ийн 0132-р анги дээр 2018 оны 4-р сарын 16-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн хоёр үе шаттай явагдаж 1-р шатанд нууцын албаны дарга хошууч Г. Сарангэрэл, санхүүгийн ажилтан Б. Батцэцэг 2-р шатанд захиргаа хүний нөөцийн нарийн бичиг Ц. Уранхайч, байлдагч Г. Намсрайжав нар амжилттай оролцлоо. Энэ өдөр ангийн бие бүрэлдэхүүнд 2016-2017 онд ирсэн ном болон 2018 онд ирсэн шинэ номоороо үзэсгэлэн гаргаж 5 уншигчид шинээр карт нээж 43 ирцэд 80 номоор үзэсгэлэн гаргасан. Уншигчдын захиалгатай хилийн цэргийн холбогдолтой 8 ном авч ирж солилцоогоор уншуулж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.